Согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнээ гэрт нь хүргэж өгч осгох, хөлдөх эрсдэлээс сэргийлэхийг ЗӨВЛӨВ

000229827

Албан байгууллагуудын тэмдэглэлт баярын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан осголт, хөлдөлтөөс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.

Мөн архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, дулаан хувцаслаж, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнээ гэрт нь хүргэж өгч осгох, хөлдөх эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Осголт гэдэг нь хүйтний үйлчлэлээр эд эрхтэн гэмтэхийг хэлэх бөгөөд ихэвчлэн хамрын үзүүр, чихний омог, гар хөлийн хуруу зэрэг захын эрхтнүүд хөлдөх нь элбэг байдаг.

Хөлдөлт осголтоос хэрхэн сэргийлэх вэ?

Цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх хэрэгтэй.

Бариу чийг татдаг гутал, нойтон, чийгтэй хувцас өмсөхгүй.

Хүйтэнд архи хэрэглэхгүй байх. Учир нь архи захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдалтыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг бууруулна.

Хүйтэн нөхцөлд хүн үргэлж хөдөлж, ажиллаж байх нь хөлдөлтөөс сэргийлэхэд тустай.

Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд дулаан хувцаслаж, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнээ гэрт нь хүргэж өгч осголт хөлдөлтөөс сэргийлэхийг зөвлөлөө.

Хөлдсөн хэсэгт хийж болохгүй зүйлс:

Арьсаа дулаацуулж үрэхгүй байх

Галд ээх, халуун жин тавих зэргээр арьсыг халаах

Үүссэн цэврүүг хагалах

Хөлдсөн мөчүүдийг хүчээр нугалах

Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхан шатны тусламж:

Амьсгал, судасны цохилтыг шалгана.

Гэмтсэн хүнийг салхи, бороо, цас, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачна.

Хөлдөж осгосон хүнийг аль боох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй зөөвөрлөнө.

Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана.

Хүйтэн, нойтон хувцсыг тайлна.

Дулаан хөнжлөөр хучиж хэвтүүлнэ.

Дулааныг барихын тулд толгойг хучна.

Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана.

Дулаацуулна. Хоёр янзаар дулаацуулж болно.

ВИДЕО:

https://www.facebook.com/gemtelsogog/videos/861202793428641

About Author