Д.Ганбат: Намын жагсаалтаар иргэдийн төлөөллийг УИХ-д сонгоно гэчхээд биеэ үнэлэгч, нууц амрагуудыг оруулчих вий
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан 19 гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлэхээр санал өгөөд буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “УИХ-д өмнө нь нэг удаа сонгогдсон хүнийг намын жагсаалтаар нэр дэвшигч дотор оруулах ёстой. Тэд ард түмний амьдралыг мэднэ. Болсон болоогүй сөөсгөр банди нар, годгор охидыг оруулж ирж болохгүй. Хэдэн намууд нь ял наймаалцдаг хулгайч, бүлэглэлүүдийн гарт орсон байна.
Мөн иргэдийн төлөөллийг УИХ-д оруулж ирнэ гэнэ. Янз янзын төлөөллийг оруулаад ирэх вий. Жишээлбэл, биеэ үнэлэгчдийн, нууц амрагуудын, төрөл төрөгсдийн төлөөллийн жагсаалт болгочих вий” хэмээн байр сууриа илэрхийлэв.