Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ

693f9a5ae337fe7967a30b78

Нийслэлд 760 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу НХШГ-аас нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна. 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн зургаан дүүргийн 13 хороонд байрлах нийт 62 байршилд үзлэг шалгалт хийгээд байна. Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ. Үүнд: 
•    Барилга байгууламжийн зураг төсөлгүй;
•    Зэргэлдээ барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангаагүй;
•    Барилгын дотор орон зайн төлөвлөлт стандартын шаардлага хангахгүй;
•    Агаар сэлгэлт салхивчийн системгүй;
•    Цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, ил гарсан цахилгааны кабельтай;
•    Гадна хашаа хамгаалалтын стандартын шаардлага хангаагүй;
•    Галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author