Голомт Капитал ҮЦК хоёр дахь удаагаа “Шилдгийн шилдэг үнэт цаасны компани” боллоо

ip3ziy_Grandbull_cover_1_x974

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгүүдийг тодруулдаг “Grand Bull Awards-2025” ёслолын арга хэмжээний шилдгүүд тодорлоо.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойд зориулсан 4 дэх удаагийн “Grand Bull Awards-2025”-д Голомт Капитал ҮЦК нь 10 номинацид нэр дэвшсэнээс бүгд сүүлийн шатанд шалгарснаас 5 номинацийн эзэн боллоо.

Тэр дундаа Голомт Капитал ҮЦК ХХК нь 2 дахь удаагаа 🏆“ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ” болсон нь харилцагчдын маань бидэнд өгсөн өндөр итгэл, компанийн салбартаа тэргүүлэгч байр суурийг дахин бататгалаа.

GRAND BULL AWARDS-2025

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Голомт Капитал ҮЦК ХХК

ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ

Голомт Капитал ҮЦК ХХК

ШИЛДЭГ ЗАХИРАЛ

С.Ган-Эрдэнэ /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал/

ШИЛДЭГ ШИНЖЭЭЧ

Р.Дарханбаяр /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн ХУСГ-ын захирал/

ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИЙН ОНЦЛОХ ТӨСӨЛ

Бөөрөлжүүт цахилгаан станц “Цэцэнс Майнинг Энд Энержи” ХХК

Энэхүү нэр хүндтэй шагналыг олгохдоо Голомт Капитал ҮЦК-ийн салбартаа тэргүүлэгч санхүүгийн үзүүлэлтээс гадна Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төслүүдийн санхүүжилтийн үр дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, хүний нөөцийн оновчтой бодлого зэрэгт үндэслэсэн байна.

Цаашид бид харилцагчдынхаа эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дээдлэн, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэж, үйлчилгээний чанараа сайжруулахын зэрэгцээ харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын хөтөч байж, эрсдэл багатай өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнийг санал болгон хичээнгүйлэн ажиллаж, эх орныхоо хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлж байна.

Нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтрагч түншүүд болон зохицуулагч байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье!

Хүндэтгэсэн: ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК-ийн хамт олон

About Author