“Monastery Tower” Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй орон сууцны төслүүдээс хамгийн өндөр борлуулалттай байна
Нийслэлийн газрын нээлттэй дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг энэ оны 6 сард “Ehlel Group” 9.3 тэрбум төгрөгөөр эзэмших эрхийг авсан.
Тэгвэл энэхүү газар дээр “Monastery Tower” нэртэй бизнес зэрэглэлийн орон сууцыг хэрэгжүүлэн албан ёсны захиалга авч эхэлснээс хойш нийт 40 орчим хувийн борлуулалтыг хийсэн байна. Хоёр өрөө байрны сонголт дуусаж, 3 өрөө байрны сонголт цөөн үлдсэн бөгөөд борлуулалтад нөлөөлсөн гол хүчин зүйлсийг холбогдох албаны хүн хэлэхдээ:
Байршлын хүчин зүйл.
1.Сүхбаатарын талбайгаас 800м зайтай, хотын төвд үлдсэн хамгийн амар амгалан орчинтой. Мөн түүхэн соёлын үнэт байршилд байгаа нь байршлын ирээдүйн үнэ цэнийг нэмж байгаа.
2.Үр ашигтай төлөвлөлт буюу зөв зохион байгуулалттай, ашиггүй талбайгүй өрөөний хуваалтуудтай. Мөн хүүхдийн аюулгүй орчин, автомат зогсоол, үйлчилгээний төв зэрэг цогц орчныг төлөвлөсөн.
3.Үнэ төлбөрийн хамгийн таатай, баталгаат нөхцөл болон үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүст зориулсан ашигтай нөхцөл нь худалдан авагчдын шаардлагат нийцсэн.


Мөн хамгийн чухал зүйлсийн нэг бол тус газар нь Архитектор төлөвлөлтийн даалгавартай байснаас гадна төслийн орц, гарц, дэд бүтэц, эрх зүйн баталгааг бүрэн хангасан, цөөн тооны төслүүдийн нэг болж байгаа.
“Хотын төвд орон сууцны эрэлт тогтмол өсдөг боловч нийлүүлэлт хомс байдаг. “Monastery Tower” төсөл нь худалдан авагчдын бодит судалгаанд үндэслэн хамгийн эрэлт хэрэгцээтэй шийдлүүдийг тусгасан давуу талтай. Мөн энэхүү газар нь Сүхбаатар дүүрэгт үлдсэн хамгийн сүүлийн орон сууц төлөвлөх боломжтой 3150 ам метр газар гэдгээрээ онцгой давуу талтай”
Төслийн борлуулалтын алба: 7227-3333
Төслийн цахим хуудас: www.facebook.com/Monasterytower

