Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Эх сурвалж: 24tsag.mn
Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг босгож, их хэмжээний санхүүжилт босгож, улмаар их хэмжээний өр төлбөрт орсон. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаяр “Чингис” бондтой холбоотойгоор удаа дараа шалгагдаж байсан.
Тодруулбал, “Чингис” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан “Фортуна” Н.Батбаярыг АТГ шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл 2024 онд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жаргалан нь “Фортуна” Н.Батбаярын том охин бөгөөд АН-ын гишүүнээр улс төрийн замналаа үргэлжлүүлж буй.
Н.Батбаяр “Чингис” бондоос гадна “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулах үйл ажиллагаанд холбоотой асуудлаар яллагдагчаар шалгагдаж байсан ч мөн л ямар нэг ял шийтгэл авсангүй. Одоо охиныхоо хамтаар Монголын улс төрд бүл нэмлээ. “Чингис” бонд тойрсон асуудлууд одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй, шүүхийн шийдвэр албажаагүй хэдий ч гэр бүлээрээ улс төрийг самарч, гэм зэмээ нуух нь увайгүй үйлдэл.