“Анхны тусламж амь аварна” төсөл Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна.

4befbd61-3e44-442f-8879-3b9ce24c8f7e

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй “АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төслийн сургалт үргэлжилсээр байна /2025.10.20/

Хүүхэд бүрийг аюул, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвартай, хариуцлагатай иргэн төлөвшүүлэх зорилготой “Анхны тусламж амь аварна” төсөл Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. Төслийн хүрээнд дүүргийн ЕБ-ын 23 сургуулийн багш, сурагчид сургагч багшаар бэлтгэгдэж, сургуулийн орчинд тохиолдох аливаа осол, гэмтлийн үед анхны тусламжийг үзүүлэх мэдлэг, ур чадвар, зөв хандлагыг түгээх зорилготой.

About Author