Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд энэ сарын 8-ний өдрөөс 14-ний өдрийг дуустал буюу долоо хоногийн хугацаанд нийт 1575 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Үүнд:
- -Хүүхдийн эрх, хамгаалалын 239 дуудлага,
- -Зөвлөгөө хүссэн дуудлага 79,
- -Мэдээлэл хүссэн дуудлага 707,
- -Чатбокс үйлчилгээний 15 дуудлага,
- -Мессеж үйлчилгээний 33 дуудлага бүртгэгдэж, өргөдөл гомдол, саналын 2 дуудлага хүлээн авчээ.
Нийт зорилтот бус дуудлага 500 дуудлага бүртгэгдсэн аж. Түүнчлэн аймаг нийслэлийн хэмжээнд 217 дуудлага мэдээллийг холбон зуучилж ажилласан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 26 хүүхэд үйлчилгээ авчээ.
