Ж.Алтаншагай: Шаардлагатай тохиолдолд бүх эрчүүд амь нас бүлээн цусаа урсгах ёстой шүү дээ
Эх сурвалж: Zuv.mn
Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагайтай ярилцлаа.
-Өнөөдөр цэргийн баярын өдөр тохиож байна. Энэ баярын утга учрыг та юу гэж боддог вэ?
-Өнөөдөр Монгол Улсын үндэсний чадавхыг хангаж байгаа мөрдөстэй залуучуудын баярын өдөр. Дубай хотод “Swat challenge 2026” зохион байгуулагдсан. Үүнд Монгол Улсын төрийн тусгай хамгаалалт, ЦЕГ-ын тусгай ажилллагааны газар, Дотоодын цэргийн 809 гэсэн бие бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгээд ирсэн. Манай төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид маань хүрэл медаль аваад ирсэн баяртайгаар өнөөдрийн энэ баярыг угтаж байна.
-Монгол эрх хүн ямар байх ёстой, гол мөн чанар нь юундаа байдаг гэж боддог вэ?
-Би яг тийм ийм гэж хэлж чадахгүй. Гэхдээ Монгол эр хүн бол гэр бүлээ хамгаалдаг, цаашлаад эх орноо хамгаалдаг. Шаардлагатай тохиолдол гарах юм бол бүх эрчүүд чинь л амь нас бүлээн цусаа урсгах ёстой шүү дээ. Энэ бол бидний эх орныхоо төлөө хийж чадах зүйл шүү дээ. Урдах ажлаа сайн хийж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, эхнэр хүүхдээ жаргааж байвал сайн эр хүн гэх байх.
Бид Дубайд үүрэг гүйцэтгээд явж байхад эх орноороо их бахархлаа. Бидэнд хилийн маргаан, газар нутгийн маргаан алга. Үүгээрээ бид маш их бахархах ёстой.
Өнөөдөр хилийн чанадад болон эх орондоо үүрэг гүйцэтгэж байгаа бүх мөрдөстнүүддээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэе. Мөн бүх эрчүүддээ баярын мэнд хүргэе.
https://www.facebook.com/share/v/1DqPQBVXmh