Стандарт бус гэрэл ашигласан жолооч нарт торгууль оногдуулжээ
Энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэлд стандарт бус гэрэл байршуулсан зөрчлийн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэний дагуу шалгалтын ажиллагаа явуулж Toyota Lexus RX450 h маркийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 11.15.7-д зааснаар 100 нэгжээр, Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг тус тус оногдуулж, зөрчлийг арилгуулж ажилласан болно.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна