Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт зүүхийг ЗӨВЛӨВ
Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалтаа зүүж ханиад томуугийн эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Дархлаагаа дэмжих энгийн арга:
Бүтэн нойр авах
Амны хаалт хэрэглэх
Дасгал хөдөлгөөн хийх
Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх
Тогтмол агаар сэлгэлт хийх
Ажлын ачааллаа зөв тохируулах
Хамраа давсны уусмалаар угаах
С амин дэмтэй жимс, ногоо хэрэглэхийг тус тус зөвлөж байна.