ГРАФИК: Уул уурхайн идэвхжил ихтэй 7, 8, 9-р сард урьд өмнөхөөсөө их шатахуун импортолсон. Салбарын өсөлттэй холбоотойгоор хэрэглээ цаашид ч нэмэгдэнэ

download (66)

2025 онд манай улсын импортолсон АИ-92 автобензин болон Дизель түлшний тоон мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Монгол Улс өдөрт 34-35 орчим вагон 2,200 орчим тн шатахуун хэрэглэдэг байна. Энэ оны 12-р гарснаас хойш Сүхбаатар боомтоор орж ирсэн АИ-92 автобензиний вагоны тоог доор графикт харуулжээ. Өдөрт дунджаар 30 орчим вагон орж ирж байгаа аж.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Энэ онд 2024 онд импортолж байсан бүтээгдэхүүнтэйгээ дүйцэхүйц хэмжээнд АИ-92 автобензинийг импортолж байгаа ба үүнээс нийлүүлэлт тасраагүй тогтмол хийж байгааг харж болно гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Монгол Улс ОХУ-ын 3-4 үйлдвэрээс шатахуун импортолж авдгаас манай улстай хамгийн ойр буюу 800-900км-ийн цаана байгаа Роснефть компанийн Ангарскийн үйлдвэрийн ачилтын мэдээ

Дизель түлшний импортыг 2024 оны 11-р сар хүртэлх тоог 2025 оны 11-р сар хүртэлхтэй харьцуулсан график. Тодруулбал уул уурхайн идэвхжил ихтэй 7,8,9-р сард урьд өмнө импортолж байснаасаа илүү их бүтээгдэхүүн импортолсон байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Монгол Улсын шатахууны хэрэглээний 62 хувийг уул уурхайн салбар дангаараа хэрэглэж байгаа аж. Уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор бүтээгдэхүүний хэрэглээ цаашид ч нэмэгдэнэ гэв. Энэ жил шатахууны хэрэглээ 3 саяд хүрэх тооцоотой байгаа ба ирэх жил манай улс 100 сая тн нүүрс экспортлох зорилтын улмаас шатахууны хэрэглээ 20 хувиар нэмэгдэх магадлалтай гэсэн тооцоо гарчээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

About Author