АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт Дэд сайдын томилгоогоо цуцлах шаардлага хүргүүллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт 16 дэд сайд томилох шийдвэрээ цулах шаардлагыг албан ёсоор хүргүүллээ.
Тус намын бүлэг өчигдөр /2025.12.17/ ээлжит бусаар хуралдаж, 16 дэд сайдыг томилох шийдвэрээ цуцалж, Засгийн газрын данхар бүтцийг цомхотгох саналыг Намрын чуулагнд багтаан боловсруулж, УИХ-д оруулж ирэхийг шаардсан. Улмаар энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж мэдэгдсэн юм.