П.Дэлгэрнаранг СЕХ-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлөө
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Наранцогтыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Үдээс хойших хуралдаанаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнээс үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Түүний оронд ЕНБД Д.Даваа-Очирыг үүрэг гүйцэтгэгчээр томилно.