О.Батнайрамдал: “Оюутолгойн гэрээ”-ний хэрэгжилтийг хангуулж, нийгмийн хүлээлтэд нийцсэн өөрчлөлт оруулах цаг болсон нь Нээлттэй сонсголоор харагдлаа
Эх сурвалж: ZUV.MN
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тайланг ХШТХ-ны дарга О.Батнайрамдал танилцуулж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчтай байгуулсан өндөр ач холбогдолтой боловч анх тохирсон, Монголын талд нийт өгөөжийн 53 хувь ногдх зарчим алдагдсан тул цаг алдалгүй эргэн харж, нийгмийн хүлээлтэд нийцсэн өөрчлөлт оруулах цаг болсон нь Нээлттэй сонсголоор харагдлаа” гэлээ.