Үндэсний хэмжээний систем хариуцагч “E-Mongolia” алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв
Иргэд регистрийн дугаараар интернетэд хайлт хийхэд “И-Монголиа” платформд хадгалагдсан зарим хувийн мэдээлэл ил байсан талаар цахим сүлжээнд мэдээлсэн. Энэ нь олны анхаарлыг татаж, бухимдуулаад байсан билээ.
Уг асуудалтай холбогдуулан “И-Монгол академи” ийн албан ёсны тайлбар өглөө. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр файлын сангийн нууцлал, хамгаалалтыг сайжруулж, тохиргоог шинэчлэн хэвийн ажиллагаанд орууллаа. Мөн хөтчүүд дээр хадгалагдсан файлын холбоосуудыг утсгуулах хүсэлт илгээгээд байна. Үндэсний хэмжээний томоохон системийг хариуцагч байгууллагын хувьд иргэдийн итгэлийг сулруулсан алдаа гаргасандаа чин сэтгээлээсээ хүлцэл өчье гэжээ.