Шүдний эмч Б.Батбаяр төрсөн өдрөө тохиолдуулан 55 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж өгчээ

96cf92ca4562c5ec1e340d673530c0e3

Тэрбээр “Kids Smile” төслийг эхлүүлж өнөөдөр СБД-ийн 299-р цэцэрлэгийн 2-5 насны 55 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилсэн байна. Зөвхөн нэг удаа эмчлээд зогсохгүй эдгээр хүүхдүүдийг сургуульд орох хүртэл нь хүүхдүүд эрүүл шүдтэй байхыг 100 хувь хариуцан, үнэ төлбөргүйгээр эмчлэх юм.

Эрүүл Монгол хүний төлөө сайхан сэтгэлээ зориулж яваа Бадралын Батбаяр 27 дахь жилдээ шүдний эмчээр ажиллаж байгаа юм. Тэрбээр, 2015 онд Ц.Бадрал сангаа байгуулж өнгөрсөн есөн жилийн хугацаанд нийслэл, орон нутгийн хэмжээнд 100 мянга гаруй хүний шүдийг эмчилжээ. Уг үйл ажиллагааг Ц.Бадрал сангийнхаа дэргэд сайн дураар зохион байгуулж, Эрүүл Монгол хүнийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа юм.

About Author