Ж.Батсуурь: Дэд сайдын асуудал бол ердөө л мөсөн уулын орой нь шүү дээ

Ж.Батсуурь Намын их эвлэрлийн ажлын хэсэгт С.Эрдэнийн болон Женко талын гишүүд орж байгаа

УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тодрууллаа. 

Тэрбээр “МАН 68 гишүүнтэй. Ямар ч шийдвэр гаргах боломж байгаа шүү дээ. Гэтэл сандал суудал, төсөв мөнгөнөөсөө ч хэтрэхгүй байна. Тэр болгоныг цаг тухайд нь хэлж байна. 

https://www.facebook.com/share/v/1B3zsbr48s

Жишээ нь хамгийн сүүлд шатахуун хөдөө орон нутагт хомстсон байна. Татвар, НДШ, ЭМДС мөнгөгүй байгаа гэх мэт олон асуудал байна. Энэ бүх зүйлийг богино хугацаанд шийд гэж Засгийн газрыг байнга шахаж байгаа. Бид чадлаараа шахаж байгаа. Бүр болохгүй бол дараа дараагийн арга хэмжээгээ авна. 

Дэд сайд бол ердөө мөсөн уулын орой нь шүү дээ. Саяхан л 100 гаруй мянган төрийн албан хаагч байсан бол одоо бараг 300 гаруй мянга болсон байх. Цогцоор нь шийд гэж шаардлага тавьж байна” гэлээ.

About Author