Тэрэлж рүү нэвтрэх хүн бүр хураамж төлнө

0

Тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэх дотоод, гадаадын бүх хүн хураамж төлдөг болсон талаар иргэд цахим хуудастаа бичиж буй. Энэ талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас тодруулахад “Хот хоорондын тээврийн пост, тусгай хамгаалалттай газар гэдгийг иргэд ялгаж ойлгох хэрэгтэй.

Зөвхөн тусгай хамгаалалттай бүс болох Тэрэлж зэрэг газар руу нэвтрэхэд дотоод, гадаадын хүмүүс ялгаагүй хураамж төлнө.

Түүнээс постоор нэвтрэх иргэд хураамж төлнө гэдэг ташаа мэдээлэл. Тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэх иргэд машин зорчиж яваа хүний тоогоор хураамж төлж нэвтэрнэ” гэлээ.

Тодруулбал, Тэрэлжийн постоор нэвтэрч буй жижиг тэрэг 15 мянга, дунд оврын автобус 55 мянга, том оврын автобус 120 мянган төгрөг төлж нэвтэрч байгаа аж. Харин хүмүүс дангаар төлбөл нэг хүний 3000 төгрөг төлөх юм.

Энэ талаар мөн салбар яамнаас тодруулахад “Монгол Улсын иргэн, гадаад иргэний төлбөрийн ялгааг арилгаж, бүгд нэг ижил төлбөр төлдөг болгосон” гэв.

Улсын 21 аймгийн хамгаалалтын захиргаад 2023 оны зургадугаар сарын 5-наас эхлэн шинэ тасалбараар үйлчлэх гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг “Welcome to Mongolia” уриалгатай нийцүүлэн шинэчиллээ. Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад зургадугаар сарын 5-наас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *