ӨВӨРХАНГАЙ: Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоогоор 459 иргэнд хавдар илэрчээ

6f27d90a3ce61f428cb22fb3e27bac77_x3 (1)

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт  зорилтот бүлгийг хамруулж байна.

Тодруулбал, хавдартай иргэд болон ураг, нярай, зургаан настай хүүхдийг хамруулсан бөгөөд ураг, нярайн эрт илрүүлэг 64.6, зургаан настны эрт илрүүлэгт 91.8 хувьтай байна.

Хавдрын эрт илрүүлэгт 43 мянган иргэнийг хамруулснаар хавдрын 459 тохиолдлыг илрүүлж, дээд шатлалд илгээснээс хорт хавдрын 10 тохиолдол батлагджээ. Аймгийн хэмжээнд хорт хавдрын хяналт, эмчилгээнд 1185 хүн байгаагийн 144 буюу 12.1 хувийг 2025 онд шинээр оношлон илрүүлсэн байна. 

About Author