МҮОНРТ төсвөөс 799 хүний цалин авдаг ч, 640 ажилтантай

0


Монголын үндэсний олон нийтийн радиа телевиийн захирал А.Бүрэнбаатарыг огцруулах шийдвэрийг Үндэсний зөвлөл нь гаргаад хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Гэвч тэрбээр тамгаа өгч, ажлаа хүлээлгэн өгөлгүй өнөөдөрт хүрээд байгаа юм.

Тус байгууллагын хамт олны зүгээс А.Бүрэнбаатарыг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Олон нийтийн зөвлөл зэрэгтээ гарын үсгээ цуглуулан, албан шаардлага өгчээ. Тодруулбал, хууль бус томилгоонууд хийж, үр ашиггүй зардал гаргасан, түүнийг ажлаа авснаас хойш тус байгууллагаас 200 ажилтан гарсан, цалин, нийгмийн хангамж огт сайжраагүй боловч ямар ч сонгон шалгаруулалтгүй томилогдсон “Захирлуудын зөввөл” өөрсөддөө 5-20 сая төгрөгийн урамшуулал олгосон зэргийг жишээ баримтаар дурдсан байна.

Уг шаардлагад, А.Бүрэнбаатарыг ажлын тав хоногт багтаан огцруулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэр шилжихээ мэдэгджээ. Дээрх шаардлагаас онцлоход,

МҮОНРТ нь 799 хүний орон тоотой боловч өнөөдрийн байдлаар 640 хүн ажиллаж байгаа юм байна. Тус байгууллагын цалинг төсвөөс олгодог бөгөөд 150 орчим хүний цалинг чухам юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй аж. Дээрх 150 орчим хүний цалингийн зардлаар уран бүтээлчдийн цалинг нэмэх боломжтой ч нэмдэггүй. Харин жирийн ажилтнуудад 50 мянган төгрөгийн урамшуулал олгоод дарга, захирлууд өөрсөддөө 500-600 мянган төгрөгийн урамшуулал олгодог нь аудитын тайлангаар ил болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *