Нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа

0

Орон нутгийн хурлын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт явагдана.

Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан.

Иймд тус заалтыг үндэслэн тухайн шатны сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 3-нд гардуулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *