ГЕГ-ын 26 байцаагчийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ

Screenshot-2026-01-15-152154

Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын  Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Б.Одгэрэл “Өнгөрсөн долоо хоногт гаалийн байгууллагын албан хаагчдын хариуцлагын асуудал болон ажлаас түр чөлөөлөгдсөн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор ГЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын  хэлтсээс холбогдох хуулийн хүрээнд мэдээлэл өгье.

ГЕГ-ын даргын тушаалаар 26 албан хаагчдын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлээр улсын байцаагчийн үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн. Сүүлийн үед Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулаад, АТГ-аас өгсөн мэдээллийн дагуу нэг албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан” гэв. 

About Author