Дөрөвдүгээр цахилгаан станцын зуух халаах гадаргууд гэмтэл гарсан тул зарим байршилд цахилгаан хязгаарлана

download - 2026-01-21T004320.852

Дөрөвдүгээр цахилгаан станцын зуух халаах гадаргууд гэмтэл гарсан тул зарим байршилд цахилгаан хязгаарлах талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Яамнаас гаргасан мэдэгдэлд, 

“Дулааны дөрөвдүгээр цахилгааан станц нь бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх хугацаанд зуухны халаах гадаргууд гэмтэл гарч, цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалд орж, тодорхой байршлуудад эрчим хүчний хязгаарлалтыг “Диспетчеийн үндэсний төв” ТӨХХК-аас хийж бйана. 

Хязгаарлалт 1.5 цаг үргэлжлэх бөгөөд хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлахаар ажиллаж байна” гэжээ.

About Author