ОХУ-аас Монголд нийлүүлэх шатахууныг 2026 онд тасралтгүй, тогтвортой байлгахаар тохиролцов

617413876_1452379192940321_6209881061618755125_n

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийн асуудлаар ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтай албан уулзалт хийлээ. 

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв 2026 онд Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэхээ илэрхийлж, ОХУ-ын нутаг дэвсгэрт, Монгол Улсын хилтэй ойр бүсэд шатахууны агуулахыг түр хугацаанд түрээслэх, ОХУ-аас ачигдахаас эхлэн Монголд нийлүүлэх хүртэлх удирдлага, зохион байгуулалтын “эко систем” бий болгох боломжийг судалж, шийдвэр гаргахаар ярилцлаа.

ОХУ дотооддоо шатахууны хомсдолтой байгаа хэдий ч хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Нийлүүлэлтийн явцад өмнө нь гарч байсан хүндрэлийг давтахгүй байх, цаашдын төлөвлөлт, уялдаа холбоог онлайн хэлбэрээр тогтмол зохион байгуулахаар тохиролцлоо.

About Author