Фото сурвалжилга: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа

6970951fe337fe7967a30f85

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаагаар 21 аймаг, дүүргүүдийн 1000 ЖДҮ эрхлэгч 55 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр төлөхгүйгээр үйлдвэрийн үнээр борлуулж байгаа онцлогтой. Үзэсгэлэн худалдааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author