А.Ариунзаяа: Бүх нийтийн амралтыг хуулиар зохицуулах ёстой

677fb4903f8a5baff3cf4ffb_999999

УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, “Би битүүний өдрийг амралтын өдөр нөхөж ажиллахыг дэмжихгүй байгаа. Битүүний өдрийг үгүйсгээгүй амралтын өдөр чинь хуулиараа зохицуулах ёстой. 

Битүүний өдөр бүх нийтээр амаръя гэдэг шийдвэр иргэдэд таалагдах шийдвэр мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид хуульчлах ёстой шүү. Хэрэв Засгийн газар өөрөө ингээд шийдчихдэг юм бол хуулиар ч яах вэ дээ. Жил болгон л ингэж шийдээд л явж байхгүй юу. 

Гэнэт ингэж шийдвэр гаргахаар хил, гаалиар гарах асуудал, аялал жуулчлалын компанийн нислэгүүд гээд олон төлөвлөгөөт ажилд хүндрэл бий болгож байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1C1yZgtEx7

About Author