“ХӨХ СУВД-2026” ОЛОН УЛСЫН МӨСНИЙ БАЯР 2026 ОНЫ 3 ДУГААР САРД БОЛНО
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан их Сарьдаг, Хатан далай ээждээ” хүндэтгэл үзүүлэх “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр 2026 оны 03 дугаар сарын 02-оос 04-ний өдрүүдэд Хатгал тосгонд 25 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Өнөөдөр зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж ажлын төлөвлөгөө, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
“Хөх сувд-2026” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна.