2026 онд болох спортын наадмуудын багийн ахлагч нар

i2nhtz_Untitled_design_1__x974

Эх сурвалж: ikon.mn

Энэ жил Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) болон Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-ийн ивээл дор зохион байгуулагдах дөрвөн том наадам зохион байгуулагдана.

Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлөөс эдгээр наадамд баг тамирчдыг ахалж, оролцогч талуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах “Chef de Mission” буюу багийн ахлагч нарыг томилжээ.

Ирэх сард нээлтээ хийх өвлийн олимпын наадмын багийн ахлагчаар Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ч.Номин сонгогдсон талаар бид мэдээлж байв.

Тэгвэл

Африк тивд анх удаа явагдах Залуучуудын олимпын наадамд ирэх аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд Сенегалын Дакар хотод болох юм. Уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Соёлын сайд Ч.Ундрам ажиллахаар болжээ.

АОЗ-ийн ивээл дор зохиогдох “Санъя 2026” Азийн элсний наадам 14 спортын 61 төрөлд болно. Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Л.Мягмаржав сонгогдсон байна.

Ирэх арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 7-ныг дуустал “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадмын багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр томилогджээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

About Author