“УБТЗ” ХНН өнгөрсөн онд дотоодын ААН-үүдээс ₮15.3 тэрбумын бараа бүтээгдэхүүн худалдан авчээ

bx5g4g_0P4A1056_x974

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт – Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнд “Улаанбаатар төмөр зам” ХНН оролцлоо.

Тус үзэсгэлэн нь дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг зорилгын хүрээнд “2025 онд Зам, тээврийн яамны харьяа байгууллагууд 38 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын ААН-үүдээс худалдан авсны 40 гаруй хувийг “УБТЗ” ХНН худалдан авчээ. “УБТЗ” ХНН нь 2025 онд дотоодын 25 ААН-ээс 15.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулсан байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

About Author