Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 677 вагон байна.

images - 2026-01-27T225738.688

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны шатахууны нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээр, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 677 вагон байна.

Тодруулбал:

– АИ-92 автобензин – 262 вагон буюу 15720 тонн

– АИ-95 автобензин – 13 вагон буюу 780 тонн

– Дизель түлш – 385 вагон буюу 23100 тонн

– ТС-1 онгоцны түлш – 8 вагон буюу 480 тонн

– Шингэрүүлсэн шатдаг хий – 9 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр авч үзвэл,

Толгойт өртөө:

– АИ-92 автобензин -118 вагон

– АИ-95 автобензин -11 вагон

– Дизель түлш – 140 вагон

– ТС-1 -8 вагон шингэрүүлсэн шатдаг хий -9 вагон

Рашаант өртөө:

– АИ-92 автобензин – 13 вагон

– Дизель түлш – 25 вагон

Улаанбаатар өртөө:

– АИ-92 автобензин – 36 вагон

– Дизель түлш – 38 вагон

Эрдэнэт өртөө:

– АИ-92 автобензин – 21 вагон

– Дизель түлш – 34 вагон

Дархан өртөө:

– АИ-92 автобензин – 7 вагон

– Дизель түлш – 16 вагон

Чойр өртөө:

– АИ-92 автобензин – 3 вагон

– Дизель түлш -32 вагон

Сайншанд өртөө:

– Дизель түлш – 3 вагон тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 64 вагон АИ-92 автобензин, 97 вагон дизель түлш, 2 вагон Аи-95 автобензин явж байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-26-ны өдрийг хүртэл төмөр зам болон автозамын боомтуудаар нийт 220,056 тонн шатахуун импортолжээ. Үүнийг задалбал, 94183 тонн АИ-92 автобензин, 2589 тонн АИ-95 автобензин, 122268 тонн дизель түлш, 1016 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж иржээ. Тодруулбал,

Сүхбаатар боомтоор,

– АИ-92 автобензин – 1325 вагон буюу 79974 тонн

– АИ-95 автобензин – 41 вагон буюу 2589 тонн

– Дизель түлш – 1881 вагон буюу 117493 тонн

– ТС-1 онгоцны түлш – 17 вагон буюу 1016 тонн

Эрээнцав боомт

– АИ-92 автобензин – 2911 тонн

– Дизель түлш – 2235 тонн

Цагааннуур боомт

– АИ-92 автобензин – 2675 тонн

– Дизель түлш – 2540 тонн

Боршоо боомт

– АИ-92 автобензин – 2023 тонн

Замын-Үүд боомт

– АИ-92 автобензин 113 вагон буюу 6600 тонн тус тус импортолжээ.

About Author