Д.Амарбаясгалан: Засгийн газарт хариуцлага тооцох акцыг албан ёсоор өрнүүлнэ

Д.Амарбаясгалан Засгийн газарт хариуцлага тооцох акцыг албан ёсоор өрнүүлнэ

Эх сурвалж: 24tsag.mn

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал болж байна. Энэ үеэр тус намын ЕНБД Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр “2016 оноос хойш гурван парламентад эрх баригчид 170 гаруй их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулсан байна. Гэвч эрх баригчид өнөөдөр нэг ч цахилгаан станц бариагүйгээр зогсохгүй өвлийн ачааллыг ард иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж байна. Төрийг улам данхайлгаж, 30 гаруй сайдтай ажиллаж буйд УИХ дахь Ардчилсан намын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Дэд сайд нарыг томилсон асуудлыг эргүүлэн харахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Үүнээс гадна цахилгааны хязгаарлалттай холбоотой асуудал байна. Засгийн газарт хариуцлага тооцох акцыг албан ёсоор эхлүүлнэ. Гурван засгийн газар дамжин ажилласан Эрчим хүчний сайдаас 100 хоног өгөх хэрэггүй. Энэ 100 хоног бол ард иргэдийг хуурч байгаа явдал юм” гэв. 

About Author