Алтны үнэ унц нь 5400 ам.долларт хүрлээ
Нэг унц алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 5400 ам.доллароос давжээ.
Нью-Йоркийн Comex таваарын биржид болсон арилжаагаар алтны үнэ Москвагийн цагаар 01.12 цагийн үед /УБ цагаар өглөөний 06.12 цаг/ 5411 ам. долларт хүрсэн байна. Өмнөх арилжаагаар үнэ 5200 ам.доллароос давсан юм.
Холбооны нөөцийн сан хүүг тогтвортой барих шийдвэр гаргасан ч хөрөнгө оруулагчид үнэт металлыг үргэлжлүүлэн худалдаж авсаар байгаа нь ханш өсөлтөд нөлөөлж буй аж.