МАН зодоондоо улайрч байж, арай гэж тэглэсэн Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг сэргээчих вий
Эх сурвалж: zuv.mn
-Б.Энхбаяр “албаартаж”, “Рио Тинто”-д давуу байдал үүсгэх гэв үү-
Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” хооронд явагдаж буй Оюутолгойн хэлэлцээр үргэлжилж буй энэ эгзэгтэй үед Хууль зүйн сайд Б.Энхбаяр нууцын зэрэгтэй гэрээг шалгуулах хүсэлтийг ЦЕГ-т гаргажээ.
Түүний хүсэлтэд дурдагдсан Их Британийн иргэн Ричард Боули, Маурис Даффи нар бол Оюутолгойн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх хэлэлцээрт манай Засгийн газрын талд ажилласан зөвлөхүүд бөгөөд Ричард Боули нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх эрсдлийг урьдчилсан харж сануулж байсан, түүнээсээ болж “Рио Тинто”-гоос халагдсан, Маурис Даффи нь мөн ижил түүхтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд аж.
Монгол Улсын Засгийн газар үйлчилгээ авсны хувьд эдгээр хүмүүст мөнгө төлсөн нь ойлгомжтой, гэхдээ чухам ямар агуулгаар, юуны учир төлсөн бэ гэдэг нь гэрээ ил гарч байж л тодорхой болох учиртай.
Шуудхан хэлэхэд, Хууль зүйн сайд Б.Энхбаяр нууцын гэрээний талууд, мөнгөн дүнг ил гаргаснаараа Оюутолгойн зээлийн хэлэлцээрт Монгол Улсад ашиггүй байдал үүсгэх, цаашлаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед тэглэсэн, Оюутолгойн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өр сэргэх ч эрсдэл үүсэж байж болохыг үгүйсгэхээргүй байна.
Хардахад, “Рио Тинто”-той хийж буй зээлийн хүү бууруулах хэлэлцээрт “Онтрэ” ХХК чухал үүрэгтэй бөгөөд энэ компанийг төлөөлж байгаа этгээдүүдэд төлөх нөхөн төлбөрийн асуудал хэлэлцээрт хамгийн чухал болчихоод байгаа талаар “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Нийтийн сонсголын үеэр мэдэгдсэн байдаг.
Магадгүй, “Онтрэ” ХХК-г төлөөлөгч этгээдүүд санасандаа хүрч, хариуд нь “Рио Тинто”-д ашигтай байдал үүсгэх буюу зээл бууруулах хэлэлцээрт Монгол Улсад ашиггүй нөхцөл байдал үүсгэхийн тул ийнхүү “санамсаргүй” мэт хорлож байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Учир нь, улсын эрх ашгийн хажууд МАН-ын “зодоон” хэтэрхий жижиг асуудал, ийм жижиг асуудалдаа том асуудлыг ашиглах нь хэтэрхий тэнэг, жоомоо алах гээд гэрээ шатаахын үлгэр бөгөөд улс орноосоо урвасан үйлдэл гэдгийг монголчууд мэдэх нь цаг хугацааны асуудал билээ.