Долоон настай хүүхэд цонхоороо унаж нас баржээ

цаг

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас долоон настай эмэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байх үедээ том өрөөнийхөө цонхоор унаж, амь насаа алджээ.

Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Иймд эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, цонх, тагтанд найдвартай хамгаалалтын түгжээ, хаалт суурилуулах, хүүхдийн эд зүйлсийг цонхны ойролцоо өндөрт байрлуулахгүй байх, орон сууцны орчинд хүүхдэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг арилгаж, хүүхдэд аюулгүй байдлын талаарх ойлголтыг тогтмол өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

About Author