Нийт дуудлагын 93 хувийг объектын гал түймэр эзэлж байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалав.
Нийт дуудлагын 93 хувь буюу 69 нь объектын гал түймэр, 3 хувь буюу 2 нь газар хөдлөлт, 5 хувь буюу 3 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.