Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүллээ

0

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэн, бусдад худалдан борлуулах гэж байсан Г.Б нарын үйлдлийг илрүүлэн, 2кг мөнгөн усыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх иргэдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон юм.

Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис.

Дэлхийн хэмжээнд 1 сая гаруй химийн хорт аюултай бодис байдгаас мөнгөн ус нь хүн, амьтан, мал, байгаль орчинд үзүүлэх хортой чанараар 6-д эрэмбэлэгддэг бөгөөд хүний амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлдөг химийн хорт аюултай бодис юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *