“Борлуулалт тасалдахааргүй хангалттай хэмжээний мах бэлтгэсэн”

00ca5772-972a-4d78-8743-e8ef1272f6ee-808x500

Эх сурвалж: Nnews.mn

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нөөцийн мах тухай болон замын хөдөлгөөний зохицуулалтыг хийх талаар өнөөдөр /2026.02.04/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр, “Нөөцийн мах гэж ярих нь буруу. Улсын хэмжээнд мах бэлтгэх аргаар махыг нийлүүлж байгаа. Хуучных шиг нөөцөлж аваад хадгалдаг зүйл байхгүй болсон. Хуулийн дагуу үнийн тохируулга хийдэг. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 5016 тонн мах бэлтгэсэн. Худалдаанд өнгөрсөн долоо хоногоос гарч эхэлсэн. Одоогийн байдлаар 150 тонн мах борлуулагдсан байна. Хонины махыг кг тутамд 13 мянган төгрөг, үхрийн махыг 18 мянга орчим төгрөгөөр худалдаалахаар тогтоосон. Нийт 132 цэг, дөрвөн үзэсгэлэн худалдаагаар мах борлуулж байна. Махны үнэ сүүлийн долоо хоногт тогтворжсон. Бидний хийсэн тооцоогоор долдугаар сар хүртэл борлуулалт хийхэд хангалттай хэмжээний мах үлдэнэ. 2025 онд 8 мянган тонн мах бэлтгэж, нөөцтэй үлдсэнийг хүнсний байгууллагуудтай хамтран борлуулж дуусгасан. Энэ жилийн хувьд бэлтгэсэн мах хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолж байна. Замын хөдөлгөөний уулзварууд дээр хиймэл оюун ухаан  ажиллаж эхэлснээс хойш нэвтрэх чадвар 13 хувиар сайжирсан. Жил бүрийн сар шинийн баяраар хотын хэмжээнд хөдөлгөөний зохицуулалт хийдэг. Шинийн нэгний өглөөний золголттой уялдуулсан зохицуулалтыг хийнэ. Энэ долоо хоногийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга уг асуудлаар судалгаа, тооцоог танилцуулах үүрэг өгсөн. Хэзээнээс зохицуулалт хийхийг нарийн судалсны үндсэн дээр ирэх долоо хоногоос танилцуулна. Нээлттэй санал асуулгад иргэд оролцож болно, оролцохгүй байж ч болно. Энэ бол нээлттэй. Санал өгсөн иргэдийн саналыг л үндэслэн шийдвэр гаргана” гэв.

About Author