Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!

32b0ea_olympic_symbol_2_x974

Монгол улс нь 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхлэсэн бөгөөд үүнээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. 1984 онд ЗХУ-ийн санаачилгаар социалист орнууд Лос-Анжелесын олимпыг бойкотолсноор Монгол улс 1984 оны зуны олимпод оролцоогүй ба оронд нь социалист орнуудын зохион байгуулсан “Эв санааны наадам” (Friendship Games) гэсэн тэмцээнд оролцжээ. Харин Өвлийн олимпын хувьд мөн 1964 оноос хойш, 1976 оны олимпоос бусад бүх Өвлийн Олимпод оролцсон боловч одоогоор медаль хүртээгүй байна. 


1964 он

Winter Olympics Flashback: Photos From the Innsbruck Games, 1964

Монгол улс олимпын наадмын дэвжээнд хамгийн анх өрсөлдсөн нь 1964 онд Австрийн Инсбрук хотноо зохиогдсон Өвлийн олимпын IX наадам буюу Инсбрукийн олимп байлаа. Тус олимпод 10 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр өрсөлджээ. 

Биатлоны төрөлд Баянжавын Дамдинжав, Бизъяагийн Дашгай, Түдэвийн Лхамсүрэн, Цамбын Данзан нар эрэгтэй 20 км-ийн төрөлд өрсөлджээ. Тэд 38-49 дүгээр байр эзэлсэн байна. Харин Гүйлтийн цанын төрөлд, Дамбадаржаагийн Баадай, Баянжавын Дамдинжав, Лувсан-Аюушийн Дашдэмбэрэл, Бизъяагийн Дашгай, Сономцэрэнгийн Нацагдорж, Банзрагчийн Зундуй, Жигжээгийн Жавзандулам, Доржготовын Пүрэвлоов нар эрэгтэй, эмэгтэй 15-30 км-ийн төрөлд хүч сорьжээ. 

Тэшүүрээр, Лувсанлхагвын Дашням эрэгтэй 500 м, Лувсаншаравын Цэнд эрэгтэй 5000 м, 10000 м, Цэдэнжавын Лхамжав эмэгтэй 1000 м, 3000 м-т өрсөлджээ.


1968 он

Grenoble 1968 Winter Olympics - Athletes, Medals & Results

Монгол улс 1968 онд Францын Гренобль хотноо зохиогдсон Өвлийн олимпын X наадам буюу Греноблийн олимпод биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр нийт 8 тамирчин оролцуулсан. Биатлоны төрөлд Баянжавын Дамдинжав, Бизъяагийн Дашгай, гүйлтийн цанаар Гэндгээгийн Батмөнх, Лувсан-Аюушийн Дашдэмбэрэл, тэшүүрээр Лувсанлхагвын Дашням, Бүжийн Жалбаа, Лувсаншаравын Цэнд нар оролцжээ. 


1972 он

Sapporo 1972 Olympic Winter Games | Japan, Athletes, Medals, & Controversy  | Britannica

Монгол Улс 1972 онд Японы Саппоро хотноо зохиогдсон Өвлийн олимпын XI наадам буюу Саппорогийн олимпод гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр тус бүр 2 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Намсрайн Сандагдорж, Данзангийн Нарантунгалаг, тэшүүрээр Лувсанлхагвын Дашням, Лувсаншаравын Цэнд нар өрсөлджээ.


1980 он

1980 Lake Placid Olympics Still Resonate Four Decades Later

Монгол улс 1980 онд Америкийн Нэгдсэн Улсын Лэйк-Плэсид хотноо зохиогдсон Өвлийн олимпын XIII наадам буюу Лэйк-Плэсидийн олимпод гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр нийт 3 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Лувсандашийн Дорж, тэшүүрээр Доржийн Цэнддоо, Төмөрбаатарын Нямдаваа нар оролцжээ.


1984 он

1984 Winter Olympics - Wikipedia

Монгол улс Югославын Сараево хотноо зохиогдсон Өвлийн олимпын XIV наадам буюу Сараевогийн олимпод гүйлтийн цанын төрлөөр 4 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Лувсандашийн Дорж, Пүрэвжалын Батсүх, Дондогийн Ганхуяг, Вангансүрэнгийн Рэнцэнхорол нар оролцжээ. Тэд багаар 15 дугаар байрт орсон.


1988 он

Calgary 1988 - Team Canada

Монгол улс Канадын Калгари хотноо зохиогдсон Өвлийн олимпын XV наадам буюу Калгарийн олимпод гүйлтийн цанын төрлөөр 3 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Даваагийн Энхээ Эмэгтэй 5км сонгодог, 10км сонгодог, 20км чөлөөт, Зийцагааны Ганбат эрэгтэй 15км сонгодог, 30км сонгодог, 50км чөлөөт, Дамбажамцын Баттулга эрэгтэй 15км сонгодог , 30км сонгодог, 50км чөлөөт төрөлд тус бүр өрсөлджээ.


1992 он 

A general view of the Opening Ceremony of the 1992 Winter Olympics... News  Photo - Getty Images

Монгол улс Францын Альбервиль хотноо зохиогдсон Өвлийн олимпын XVI наадам буюу Альбервилийн олимпод гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр тус бүр 2 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Гонгорын Мерей, Зийцагааны Ганбат, тэшүүрээр Нямдондовын Ганболд, Алтангадасын Содномдаржаа нар өрсөлджээ. 


1994 он 

Lillehammer 1994: Remembering the Winter Olympics - Life in Norway

Монгол улс Норвегийн Лиллехаммер хотноо зохиогдсон Өвлийн олимпын XVII наадам буюу Лиллехаммерын олимпод шорт-трекийн төрлөөр 1 тамирчин оролцуулсан. Батчулууны Бат-Оргил нь эрэгтэй 500 м төрөлд 24 дүгээр байр, 1000 м-т 29 дүгээр байрт шалгарчээ.


1998 он 

1998 Nagano Olympic Opening Ceremony

Монгол Улс Японы Нагано хотноо зохиогдсон Өвлийн олимпын XVIII наадам буюу Наганогийн олимпод шорт-трекийн төрлөөр 2, гүйлтийн цанын төрлөөр 1 тамирчин оролцуулсан. Гүйлтийн цанаар Дашзэвэгийн Очирсүх, Шорт-Трекээр Баттулгын Октябрь, Болдын Сансарбилэг нар өрсөлдсөн.


2002 он 

20 years later: Remembering some of the key venues, keepsakes from the 2002  Olympics in Salt Lake | ABC4 Utah

Монгол улс Америкийн Нэгдсэн Улсын Солт-Лэйк Сити хотноо зохиогдсон Өвлийн олимпын XIX наадам буюу Солт-Лэйк Ситийн олимпод шорт-трек болон гүйлтийн цанын төрөлд тус бүр 2 тамирчнаа оролцуулсан. Гүйлтийн цанаар Жаргалын Эрдэнэтүлхүүр, Даваагийн Энхээ, Шорт-Трекээр Ганбатын Жаргаланчулуун, Баттулгын Октябрь нар өрсөлджээ.


2006 он

2006 Winter Olympics opening ceremony - Wikipedia

Монгол улс Италийн Турин хотноо зохиогдсон Өвлийн олимпын XX наадам буюу Турины олимпод гүйлтийн цанын төрөлд 2 тамирчнаа оролцуулсан. Уг наадамд Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ эрэгтэй 15 км сонгодог төрөлд, Эрдэнэ-Очирын Очирсүрэн эмэгтэй 10 км сонгодог төрөлд өрсөлджээ.


2010 он 

May be an image of text that says 'MONGO Απ MONGO MONGO'

Монгол улс Канадын Ванкувер хотноо зохиогдож буй Өвлийн олимпын XXI наадам буюу Ванкуверын олимпод гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцуулсан. Уг наадамд өмнөх олимпод өрсөлдөж байсан Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ эрэгтэй 15 км сонгодог төрөлд, Эрдэнэ-Очирын Очирсүрэн эмэгтэй 10 км сонгодог төрөлд дахин өрсөлджээ.


2014 он 

No photo description available.Оросын Сочид явагдсан өвлийн олимпын наадамд Монгол улсаас эрэгтэй, эмэгтэй хоёр цаначин оролцжээ. Монгол улс гурван олимп дараалан гүйлтийн хоёр цаначин илгээсэн нь энэ байв. 2014 оны нэгдүгээр сарын 20-нд олимпод орох тамирчдын нэр бүрэн тодроход Монголоос хоёр тамирчин багтсан байв. Эхлээд хоёрдугаар сарын 13-нд эмэгтэй 10 км уралдаанд 76 цаначин гарснаас Чинбатын Отгонцэцэг 70 дугаар байрт орох амжилт үзүүлж, маргааш нь эрэгтэй цаначин Болдын Бямбадорж 15 км-т 92-оос 80-д хурдалжээ.


2018 он 

May be an image of textМонгол Улс 2018 оны 2 сарын 9-нөөс 25-ны хооронд Өмнөд Солонгосын Пёнчанд зохион байгуулагдсан 2018 оны өвлийн олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тамирчнаа гүйлтийн цанын төрлөөр өрсөлдүүлсэн. Уг наадамд Батмөнхийн Ачбадрах эрэгтэй 15 км чөлөөт төрөлд 97 дугаар байр, Чинбатын Отгонцэцэг эмэгтэй 10 км чөлөөт төрөлд 84 дүгээр байр эзэлжээ.


2022 он 

May be an image of text

2022 оны Өвлийн Олимп (Англи: 2022 Winter Olympics, Франц: Jeux olympiques d’hiver de 2022), албан ёсоор Өвлийн олимпын XXIV наадам нь 2022 онд зохиогдсон өвлийн олимп юм. 2022 оны 3 дугаар сарын 4-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд спринт болон гүйлтийн цанын ОУХМ А.Энхтуул, Б.Ачбадрах нар цасан замд хурдаа сорьсон билээ. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид 1964 оноос эхлэн 15 удаагийн өвлийн олимпын наадамд оролцсон байна. БНХАУ-д 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна, анх 2008 онд зуны олимп зохиогдсон юм.

About Author