МИЛАН-КОРТИНА 2026: Өвлийн олимпод зориулсан загварын шоунд Монголын баг оролцов
Дэлхий нийтийн спортын цэнгэл, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон өвлийн XXV олимпын наадмын нээлт Итали Улсын Милан, Кортина-д’Ампеццо хотноо маргааш болно.
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос өвлийн олимпод оролцох багуудын ёслол болон тамирчдын хувцсыг танилцуулах зорилгоор анх удаа загварын шоу зохион байгуулсан юм.
Италийн Милан хотод байрлах “Clubhouse 26”-д болсон загварын шоунд бусдаасаа онцгойрсон 26 загварыг танилцуулжээ.


Загварын шоунд зарим улс орнуудын ёслолыг хувцсыг сонирхуулснаас гадна Италийн Милан хот дахь нэгэн урлагийн сургуулийн оюутнуудын бүтээлийг толилуулсан байна. Тэд олимпод зориулсан загварыг магистрын ажлынхаа нэг хэсэг болгон зохион бүтээжээ.
Энэ удаагийн наадамд эх орноо төлөөлөн гүйлтийн цанын төрөлд оролцохоор Монголын баг тамирчдын эгнээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн соёл, спортын төвийн дарга, ОУХМ, дэслэгч Э.Ариунтунгалаг, уулын цаначдаас анх удаа эрх авсан А.Ариунбат нар Монголын багийн хувцсыг өмсөж, загварын тайзнаа гарсан юм.