Сураггүй алга болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

цагдаа

Энэ сарын 02-ны өдөр 13:20 цагийн үед 12 настай хүү бие засах гэж гараад сураггүй алга болсон талаар мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан. 

Тэгвэл тухайн хүүг эсэн мэнд олжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. 

“Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэх 12 настай Б-г өнөөдөр өглөө СХД-ийн 29 хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн зүүн талд байрлах сүлжээ дэлгүүрээс олж тогтоож ар гэрт нь хүлээлгэж өгсөн” гэлээ.

About Author