“Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт

0

Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд эхэлж байна.

Энэхүү чуулганаар “Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт”, “Хөгжлийн түүчээ-Төмөр зам”, “Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр”, “Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд ЗТХЯ болон түүний харьяа байгууллагууд, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцож байна.

Мөн “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “3000 вагон худалдан авах гэрээ”, “Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг” зэрэгт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. 

https://youtu.be/RKJDfxRvLRU

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *