Х.Нямбаатар Хуцаж байгаа болгон руу чулуу шидэхгүй

nyambaatar

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Лхагвын тойм” нэвтрүүлгээр орж нийслэлд бүтээн байгуулагдаж байгаа ажлаа ярилаа. Даатгалаас эхэлсэн яриа улс төрөөр дууссан юм. Өөрсдөө нүүрстэй байж Хятадаас түлш худалдаж авдаг гэсэн шүүмжлэлд агаарын бохирдолтой тэмцэх хорооноос хагас кокс түл гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд яах юм, хүмүүсийг хөлдөөж алах уу. Байгаагаас нь л авсан. Одоо бол тендер зарласан. Үүнийг барина. 50 мянган өрх хийн түлшинд шилжинэ. Тавдугаар станцыг барьж эхэлнэ. Станц 2028 оны өвөл 150 МВт ашиглалтад орно. Дараа нь үлдсэн 150 нь орно гэлээ. Ер нь бол хот л цахилгаан станц барьж байна. Бөөрөлжүүт, Багануур гээд 350 МВт цахилгаан станц барьсан. Улстөрчид яам тамга бол тэгээд яасныг та бүхэн мэдэж байгаа гэв. Тэрбээр Улаанбаатар хотыг хоёр сая хүн амтай гэлээ.Х.Нямбаатар олон галтай шийдвэр гаргаж иргэдийн дургүйг хүргэдэг гэдгээ хүлээн зөвшөөрөв. Түүндээ машины дугаар олголтыг хориглосон, 10 жилээс дээш насжилттай машин импортлохыг хориглосон зэргээ дурдаж байна. Гэхдээ энэ шийдвэрүүд үр дүнгээ өгч байгаа. 100 мянган машин орж ирдэг байсан бол одоо 60 мянган хуучин машин орж ирдэг болсон. Энэ нь агаарын бохирдол эрүүл аж төрөхөд сайнаар нөлөөлсөн. Ер нь хотод хүн бүр машинтай болох нь нийтийн тээврийг 2009 оноос хойш хаяснаас болсон. Нийтийн тээврийн шинэчлэлт хийсэн, одоо хоёр жилийн дотор тарамвай орно. Тарамвай яг цагаараа тав таван минутын зайтай явна. Энхтайвны гүүрний хажуугаар гүүр барьж тарамвайны төмөр зам угсарна. Мөнгийг нь босгосон, 2028 онд ашиглалтад орно гэж байна.Метро ч яваандаа оруулна гэлээ. Туулын хурдны замыг алтан зам мэт үнэтэй байгаа талаар асуухад Х.Нямбаатар “Хуцаж байгаа болгон руу чулуу шидэхгүй” гэж хариулав. Тэр нь шүүмжлэл үндэслэлгүй юм гэсэн үг бололтой. 33 км зам үүнээс 14 км нь гүүрэн дээгүүр явна гээд бод доо. Гэхдээ ганц зам биш. Зургаан эгнээ зам шүү дээ. Зургаан зам барина л гэсэн үг шүү гэж тайлбарлав. Туулын хурдны зам 2027 оны наадмын өмнө ашиглалтад орно гэж амлалаа. Гэхдээ Сангийн яам мөнгийг нь өгөхгүй гэх мэт зүйл л нөлөөлөхгүй бол яг хугацаандаа орно гэв.Сэлбэ хотхоныг дан хятадуудаар бариулж байгаа юу гэхэд тэрбээр тал нь хятад компани, тал нь үндэсний монгол компани барьж байгаа. Метр квадрат нь гурван сая хоёр зуун мянган төгрөг, их бага гэдгийг би тогтоодоггүй. Тендерт хамгийн бага үнийн санал өгсөн нь шалгардаг. Ийм л үнийн санал байгаа гэлээ. Бөөн хэрүүл хараалын бай болоод байгаа “оноо тооцох, иргэдээ оноожуулах” гэсэн асуудал дээр хүмүүс өөрсдөө л шийдэх асуудал шүү. Оноо авмааргүй бол болино л биз. Оноо авъя гэвэл автобусанд суухад, алхахад, скүүтер унахад, хогоо зориулалтын саванд хаях гэх мэт эерэг хандлагыг төлөвшүүлэхэд л хэрэглэх юм. Энэ бүгдийг Хотула аппликэйшнийг суулгаад л болох юм. Ер нь бол үндэсний сошиал сүлжээгээ дэмжих нь зөв. Бид фэйсбүүкт жилдээ 600 сая ам.доллар төлж өөрийн бараа, өрсөлдөгчөө намнахад зарцуулдаг. Энэ бол маш их мөнгө гэсэн. Нөгөө хэл амтай 77 тэрбум төгрөгөөр такси байгуулах асуудал яав гэсэн асуултад “Бид энэ мөнгөөр дэмжье л гэсэн юм. Та нар баазаа байгуулаад энэ мөнгөөр стандарттай таксины компани байгуулаатах, тэгээд цааш нь өөрсдөө аваад яв. Бидний мөнгийг эргүүлж төлөөрэй л гэсэн санаа. Ерөнхийлөгч хүнсний хувьсгал зохион байгуулж дэмжсэн. Үр дүнд нь 30 үйлдвэр бий болсон. Үүн шиг л юм. Ер нь одоо хэдүүлээ дэмий юм ярьж бас гоё гоё юм ярьж ажил хийхгүй байдгаа больё. Одоо ажил хийдэг болъё. Өрсөлдөгчөө намнадаг тролл баг ордны зүүн хойд байшинд байдаг. Тэд Нямбаатарыг харлуулах ажил хийдэг.Би гүтгэлэг доромжлолоос болж ядарч байна. Гүтгэлэг тасралтгүй яваад байхаар хийсэн ажлаа тайлбарлах гээд л сошиалд орох юм. Би намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхий Нарийн бичгийн даргатай өдөр бүр шахуу уулздаг. Ажил төрлөө танилцуулаад явдаг.Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай.Манай намын улс төр их бужигнасан нь үнэн. Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг огцруулаад дэмий гэж хэлж байсан. Одоо нэгэнт шийдсэн учир тугаа бариад сонгуульдаа орох хэрэгтэй. Засгийн газрыг огцруулах дэмий гэж үзэж байна. Хүнд үед засгаараа оролдох нь хамаг итгэл найдварыг үгүй хийдэг гэж үздэг. Үр дүн нь хүнд тусдаг” гэж ярилаа. Мөн орон нутгийн сонгуулийг өөрчилмөөр байдаг. Нэг ийм санал боловсруулж байгаа. Үүнийг Үндсэн хууль хүрэлгүй хийчхэж болмоор санагдаад байдаг. Хөдөө аймгийн төлөөлөгчийг сонгохгүй, шууд сумын төлөөлөгч сонгогдох. Тэр нь аймагтаа очоод аймгийн иргэдийн хурлыг бий болгох. Хот мөн адил хотын төлөөлөгч гэж байхгүй, шууд дүүргийн төлөөлөгч нь хотын хурлыг бүрдүүлэх. Хотын хурал нь жилд хэд хуралддаг юм тэрийгээ хийж төсөв юмаа батлах, болохгүй бол хотын хурал нь Их хурал шиг байнгын хурал байсан ч болох санаа гэв.

About Author