“The Hu” хамтлагийн хөгжимчин Г.Нямжанцанд МУГЖ цол хүртээнэ
“The Hu” хамтлагийн хөгжимчин, хөөмийч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Нямжанцанд МУГЖ цол хүртээхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Ц.Галбадрах: Гал морин жилийнхээ босгон дээр Хү хамтлагийн залуусаа түүчээлэн төр түмэндээ хүндлэгдэж МУГЖ хэмээх эрхэм алдар цол хүртсэн эрхэм Г.Нямжанцан ахдаа халуун баяр хүргэе. Үргэлж дүү нартаа эрч хүч урам зориг хайрладаг хүчит ахдаа бүхий л сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хү-гийн салхит шонхор минь улам өөдөө дүүлэн нис” гэжээ.