П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторит морин хуур бэлэглэжээ

632466191_1219357150370769_6073090365136078470_n

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням хоёрдугаар сарын 11-ний өдөр Пётр Ильич Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторит зочлон, ректор Александр Сергеевич Соколов-той уулзжээ.

Талууд уулзалтын үеэр тус консерваторийн зохион байгуулдаг улсын болон олон улсын хэмжээний мэргэжлийн урлагийн тэмцээнүүдэд монголын уран бүтээлчдийг оролцуулах, цаашид хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

Түүнчлэн уулзалтын төгсгөлд П.И.Чайковскийн нэрэмжит Москва хотын улсын консерваторт морин хуур бэлгэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг үндэслэн ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад 2008 онд бүртгэсэн юм.

Эх сурвалж: Соёлын яам

About Author