Шороонд дарагдсан болон далан дотор нас барсан гурван хүний цогцсыг гаргажээ

0

Онцгой байдлын ерөнхий газарт хүний цогцос гаргах хэрэгтэй байна гэх гурван дуудлага иржээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд  Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход /30 метр урт, 200 метр өргөн/ 10 метрийн гүнтэй саарал ус цуглуулах далан дотор усны мандалд овог нэр тодорхойгүй /35-40 орчим настай, эрэгтэй/ хүний цогцос байсныг амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах олс, ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжинд барилгын шатан доороос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/60 настай, эрэгтэй/ өөрийн хашаанд барьж байсан 3 давхар амины орон сууцны барилга дээр ажиллах явцад 2 дугаар давхарын шат нурж дарагдаж нас барсан байсан тул тэлэгч, хийн дэр, ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, барилгын шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын туслан гүйцэтгэгч иргэн М-ын барилгын бригадад ажиллаж байсан иргэн Д /53 настай, эрэгтэй/ цэвэр бохирын шугам хоолой суурьлуулахаар ухсан 3 метрийн гүнд ажиллах явцад шороо нурж дарагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *