Passion UA-д нэгдсэн Senzu М.Азбаяр эхний тоглолтоо “Team Liquid”-ийн эсрэг хийнэ
Украины алдарт хөлбөмбөгч О.Зинченкогийн үүсгэн байгуулсан Passion UA багт зээлээр очсон Senzu М.Азбаяр шинэ багтайгаа нэгдэж, бэлтгэл сургуулилтдаа ороод буй. Тэрбээр ирэх сарын 1-нд эхлэх ESL Pro League Season 23: Online Stage тэмцээнд шинэ багтайгаа оролцож, эхний тоглолтоо “Team Liquid”-ийн эсрэг хийхээр болжээ.