“ХАНДЛАГА, ХАРИЛЦААГ ЗААХ БА ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ” сэдэвт үндэсний хэмжээний хэлэлцүүлэг

0

АШУҮИС-ийн БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимээс “ХАНДЛАГА, ХАРИЛЦААГ ЗААХ БА ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ” сэдэвт үндэсний хэмжээний хэлэлцүүлэг 2023 оны 06 сарын 09-ны өдрийн 9.00-12.00 хооронд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж АШУҮИС-ийн Эмнэлэг хөгжлийн газрын дарга АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, БАС-ийн захирал Г.Дарамбазар нар нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн ТӨСБЗГ-ын дарга доктор, дэд профессор С.Хандмаа, СЭЗГ-ын дарга Э.Содномжамц нар оролцлоо. Хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр АШУҮИС-ийн зөвлөх ЭХ-ын гавьяат ажилтан Академич доктор, профессор Ц.Лхагвасүрэн ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХҮЙ, МУБИС-ийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч МУ-ын гавьяат багш, Академич доктор, профессор Б.Жадамба, ҮЙЛИЙН СУДАЛГААГААР ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ НЬ, БАС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор С.Оюунцэцэг ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРЫН ХИЧЭЭЛД ЦАХИМ ПЛАТФОРМ АШИГЛАХ НЬ, , Харилцааны ур чадвар тэнхимийн профессор С.Наранчимэг ХАМТРАН СУРАЛЦАХУЙ: НИЙГМИЙН БА СУВИЛАГЧИЙН ХЭРЭГЛЭЭ сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн хоёр дугаар хэсэг ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД…” сэдвийн хүрээнд удирдлага, эмч, сувилагч, багш, оюутан, иргэний төлөөлөл оролцсон ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж нээлттэй санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлэгт Монгол улсын төрийн болон хувийн их дээд сургуулийн төлөөлөл, Эрүүл мэндийн байгууллага, багш, оюутан болон иргэний төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *