Өчигдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларч хамгийн дулаан нь Баянхонгорын Эхийн голд өдөртөө +8 градус байжээ
Өнгөрсөн хоногт /2026.03.05-06/ ихэнх нутгаар хүйтний эрч 1-15 градусаар суларч, хамгийн дулаан нь өдөртөө Баянхонгорын Эхийнголд +7.8 градус байсан талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Өнөөдрөөс нийт нутгаар дулаарч байгаа юм.


ЦУОШГ
2026 оны 03-р сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 07-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар,
- 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур:
- Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -16…-21 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -10…-15 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус, өдөртөө +5…+10 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…+5 градус,
- бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.