Энэ оны нэгдүгээр сард 652 иргэн онлайн бараа захиалж залилуулсан байна

цагдаа

Энэ оны нэгдүгээр сард 652 иргэн онлайн бараа захиалж залилуулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Ингэхдээ онлайнаар хямд, чанартай харагдах барааны хуурамч зар тавьж, урьдчилгаа мөнгө авдаг. Тэд таныг бараа захиалахад үнийн дүнгийн 30-50 хувийг урьдчилан шилжүүлэхийг шаарддаг байна. Мөнгө шилжүүлсний дараа “Бараа удахгүй очно” гэх мэтээр хүлээлгэсээр эцэст нь таныг блоклож, харилцах боломжгүй болдог аж. Иргэд та бүхэн цахим орчинд бараа, үйлчилгээ захиалахдаа урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж, залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.

About Author